Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ

2015-10-22
0
ЖИРГЭХ

        БСШУЯ-аас Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулж  энэ жил орон даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө хот хөдөөгийн 12 түшиц  цэцэрлэгт туршсны нэг нь  Дархан-Уул аймгийн 18-р дугаар цэцэрлэг юм. Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгийн хамт олон “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг боловсрлуулж хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө тус цэцэрлэгийн аргачлалыг Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн хурлын даргын тогтоол гарчээ. Энэ талаар БСШУЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь 18-р түшиц цэцэрлэгийн эрхлэгч  Ж.Дэжидмаатай ярилцлаа.

-Танай цэцэрлэгийн аргачлал Дархан-Уул аймгийн бүхий л цэцэрлэгт хэрэгжих гэж байгаа юм байна. Яг ямар шинэчлэл нэвтрүүлчих вэ та бүхэн?

 

-БСШУЯ-аас сургуулийн өмнөх боловсролын  цөм хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд манай цэцэрлэг түшиц цэцэрлэгээр сонгогдсон. Тус хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд эрхлэгч, багш нарт өөрийн хөтөлбөрийг боловсруулж ажиллах боломж олгосон. Өөрөөр хэлбэл цэцэрлэг тус бүр өөрийн үзэл баримтлал боловсруулж ажиллах боломжийг нээж өгсөн. Тиймээс бид юуны түрүүнд цэцэрлэг дээр тулгамдаж буй асуудал юу байна вэ гэдэг асуудлаар эцэг эхээс судалгаа авсан. Эцэг эхчүүд 3 асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Нэгдүгээрт хичээлийн жилийн эхэнд хүүхэд бүрээс ариун цэврийн болон бичиг хэрэгсэл авах хэрэг байна уу. Хүүхдүүд ийм их цаас бичгийн хэрэгсэл хэрэглэх боломжгүй гэсэн. Хоёрдугаарт, цэцэрлэг нэгэнт үйлчилгээний байгууллага юм бол хаалгаа барихаа болих хэрэгтэй. Бид хүссэн цагтаа хүүхдээ авчирч өгдөг баймаар байна гэсэн. Гуравдугаарт, шинээр орж байгаа хүүхдийг уйлуулахгүй байлгах аргачлал байна уу гэсэн асуудлыг хөндсөн.

 

-Энэ асуудлыг яаж шийдсэн нь сонирхолтой байна?

 

-Яг үнэдээ манай хамт олон  энэ асуудлыг шийдэж чадахгүй жил болгон л гардаг хүсэлт байна гэж эхэндээ  үл тоомсорлосон. Нэгэнт л бид асуудлыг шийдэх гэж судалгаа авсан юм чинь яаж шийдэж болох талаар ярилцсан. Тэгээд намар хичээлийн жилийн эхэнд бүх хүүхдүүдээс  ариун цэврийн болон бичгийн хэрэгсэл авахгүй. Ангийн 30 хүүхдээ 10, 10-аар нь бүлэглэж эхний удаад боломжтой эцэг эхчүүд хэрэгслээ аваад өгчих дараагийн улиралд нэг хэсэг нь гээд ээлж ээлжээр авч  өгч болох уу гэсэн. Эцэг эхчүүд маш дуртайгаар хүлээн авсан. Дараа нь эцэг эхийн өдөрлөг зохион байгуулж аав, ээжүүдийг нэг өдөр багшийнх нь ажилд туслуулсан. Тэндээс эцэг, эх маш олон зүйл ухаардаг. Нэг аав “Багш байна гэдэг үнэхээр амаргүй юм. Энэ олон нялх хүүхэд уйлахаар нус нулимс арчих цаас хэрэгтэй юм байна. Бас зэрэг зэрэг өмдөндөө шээгээд цаас үнэхээр хэрэгтэй юм байна” гэсэн.  Эхний асуудлыг ингэж шийдсэн.

Хоёр дахь асуудлыг шийдэхэд мөн амар байгаагүй. Ижил цагт хүүхдээ оруулаад  хаалгаа барьдаг хэвшил бүр тогтоод 40-50 жил болчихсон. Энэ уламжлалт ойлголтоо багш, үйлчлэгч нар маань  нэг л өдөр орхиж чадахгүй шүү дээ. Эцэг эхийн хүсэлт юм чинь ядаж 9 цагт хаалгаа барья, 10 цагт болох уу гээд ярилцахад үйлчилэгч маань тэгээд би 10 хүртэл шалаа арчаад байх уу гэхэд багш нар хүүхэд цуварч ирэхээр яаж сургалтаа явуулах юм бэ гээд бидний дунд  эхэндээ нэлээд маргаан өрнөсөн.  Тэгсэн ч бид элдэв бэрхшээлээ мартаад хийгээд үзье, туршаад үзье гээд  өглөө хаалга барихаа больсон. Эцэг эхчүүд үүнд маш талархалтай хандсан.  Жишээ нь цагдаагийн  байгууллагад ажилладаг хүмүүс “Бид шөнөжин эргүүлд явчихаад өглөө ирээд хүүхэдтэйгээ  нэг цаг хамт унтаж байгаад гармаар байна” гэдэг байсан бол  энэ хүсэл нь биелэсэн. Мөн зарим ээжүүд  “Манай хүүхэд кашанд дургүй. Тиймээс  өглөө гэрт нь дуртай цайг нь уулгаад авчирмаар байна” гэдэг байсан. Тэд дуртай цайгаа уучихаад ирдэг болсон. Бид иймэрхүү байдалтай ажиллаад  хоёр жил болж байна. Энэ бол ямар ч эрдэмтэн зөвлөөгүй эцэг, эхийн хүсэлтээр бид өөрсдөө боловсруулсан  хөтөлбөр. Үр дүнд гарсан.  Өмнө нь хаалга барьдаг байхад хүүхдүүд зэрэг уйлж орж ирдэг, эцэг эхчүүд яарсан, сандарсан бухимдал ихтэй, багш нар бухимдсан, ядарсан,  коридороор  чихэлдсэн, бие биеэ хүлээсэн, хаалга үүд нүдэх дуу чимээ ихтэйгээс гадна  багш хүүхэд бүртэй ажиллаж, хөгжлийн үнэлгээ хийх боломжгүй  байсан.  Одоо эцэг, эх тайван бухимдалгүй, хүүхэд  эрх чөлөөтэй өөрөө сонирхлоороо ирдэг. Багш хүүхэд нэг бүртээ ажиллах боломжтой болсон.  Бид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж бусад цэцэрлэг болон эцэг, эхчүүдэд энэ туршлагаа хуваалцсан. Манай цэцэрлэгт явдаг хүүгийн аав энэ тухай аймгийн удирдлагуудад дуулгасан байна лээ. Тэндээс ирж бидний ажилтай танилцаад ерөөсөө энэ туршлагыг нийтээр хэрэгжүүлбэл замын бөглөрөл, хүмүүсийн тайван байдал зэрэг олон талын ашиг тустай юм байна гэж үзээд аймгийн иргэдийн хурлаас тогтоол гаргахаар болсонд бид баяртай байна.

 

-Эцэг, эх олон нийтээс ирсэн гурав дахь хүсэлтийг шийдэх нэлээд амаргүй байсан байх. “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал” буюу  уйлуулахгүй байх туршлагаасаа хуваалцаач?

 

-Цэцэрлэгт шинээр ирж байгаа хүүхдийг  амархан дасгах аргыг  туршиж хэрэгжүүлээд мөн хоёр жил болж байна. Энэ санааг манай манаач гаргасан. Бид энэ асуудлыг яаж шийдэх вэ гээд хамт олноороо ярилцаад байж байтал манай манаач “Би хүүгээ тоглоомын газарт аваачаад тоглуулахаар маргааш нь дахиад явья” гээд байх юм. Цэцэрлэгийг яаж тийм болгох уу гээд ярьсан. Гэтэл манай нэг багш хажуунаас нь шүүрч аваад ерөөсөө л наадах чинь байхгүй гээд дуу алдан баярласан. Энэ мэтчилэн манай ажилчдаас гайхалтай санаа гардаг. Тэгээд бид 8 сарын 25-аас хүүхдүүдээ бүртгээд шинээр элсч байгаа хүүхдүүдийн эцэг, эхтэй хамтран цэцэрлэгт дасгах ажлыг хийсэн. Эхний өдөр эцэг, эх хүүхэдтэйгээ цэцэрлэг дээр ирж нэг цаг тоглоно. Дараагийн өдөр 2 цаг, дараагийн өдөр 3 цаг тоглоод ирэхээр хүүхэд энэ орчин айх орчин биш гэдгийг мэдэрдэг. Хэд яваад ирэхээр тоглоомын газар руу орж байгаа юм шиг айдасгүй, уйлахгүй хоцордог. БСШУЯ-аас хэрэгжүүлж буй сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрөөр хүүхдийг дуртай зүйлээр нь тоглонгоо хөгжүүлэхийг  зорилгоо болгож байгаа. Энэ үүднээс цэцэрлэгийн орчныг хүүхдийн сонирхолд нийцүүлсэн төрөл бүрийн булан  болгон тохижуулсан.  Хүүхэд өөрийн сонирхлоо дуртай зүйлсээр бүрдсэн буланд тоглодог болсон.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (124.158.74.185)
    ёстой замбараагүй цаг барьдаггүй дуртай цагтаа орж гарсан буруу хэвшилтэй хүмүүсийг л үйлдвэрлэж байна даа. нийгэмшиж амьдарнаа гэж огт олйгохгүй хүмүүс юм аа. энэ эрхлэгч их буру усэтгэж ярьж байна.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (112.72.11.134)
    BITGII ERGUUT.UILJ BJ HUN MAILJ BJ MAL BOLDOG YUM.TEGEHGUI BILOHOOROO L UVCHIN OROOSON SULIDAA HUUHDUUD TOM BOLJ BN
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • eej (182.160.40.188)
    mash sain baina shd,ingej l setgeleesee ajillah um bol bolohgui zuil baihgui.ene tsetserlegiin hamt olon,udirdlaga,mun etseg ehchuudeer ni uneheer baharhlaa,ta buhnii tsaashdiin ajild maaaash ih amjilt husie.ta nar shuuuu
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.122.9)
    shan snaa bna.tsetserleg ingemeer yum
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    3 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 цаг 57 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    4 цаг 6 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    4 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    4 цаг 28 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    4 цаг 28 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    20 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 24 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    20 цаг 38 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    21 цаг 23 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    21 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    21 цаг 54 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 2 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    23 цаг 5 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    23 цаг 29 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК