Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “U Money” цахим картыг нэвтрүүлж, зарим чиглэлийг богино эргэлттэй болгосон.
Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултыг хөнгөлөх талаар яригдаж байсан ч хэрэгжиж эхлээгүй байсан билээ.
Тэгвэл өчигдрийн нийслэлийн ИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж, сэлгэн суултыг үнэгүй болгожээ. Тодруулбал нийтийн тээврээр зорчихдоо 30 минутын дотор дараагийн автобусанд суувал нэг удаа үнэгүй байхаар НИТХ-ын ээлжит хуралдаанаар баталжээ. Харин бэлэн мөнгөө зорчвол энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй аж.
Б.Энхжин