“Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн байна.
Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах аж.
Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулах юм байна.
Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө хүргэж байх аж.