Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа бизнес эрхлэгч иргэдийн Үйлдвэрчний эвлэлээс УИХ, Нийслэлийн удирдлагаас гаргасан авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд энэ жагсаалаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд баригдаж буй “Авто худалдааны цогцолборт”-т ажил, үйлчилгээ явуулах боломжгүй тохиромжгүй гэж үзэж байгаа гэнэ. Тухайлбал, газарзүйн хувьд цэвдэгтэй учраас бизнесийн орчноо бүрдүүлж удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, хотын цэвэрлэх байгууламжийн салхин дор түүнээс хэдхэн метрийн зайтай, Туул голын ай савд хамаарах бүс зэрэг байршлын хувьд олон асуудал бий гэсэн албан бичгийг эрх баригчдад хүргүүлсэн аж. Түүнчлэн одоо үйл ажиллагаа эрхэлж буй аж, ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орсноор олон сөрөг үзэгдэл гарна гэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)