Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутнуудын тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

2015-10-23
0
ЖИРГЭХ

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа.

 

Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлснээс гадна нийтийн тээврийн чиглэлүүдийн давхцлыг арилгах, үйлчилгээг сайжруулах зороилгоор шинэ сүлжээ төлөвлөлт хийсэн юм. Шинэчилсэн төлөвлөлтөөр маршрутын 30 орчим хувийг өөрчилсөн  байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар  шинэчилсэн төлөвлөлтөөр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийнх эрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа юм байна.

 

Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолсон байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг  угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталлаа.

 

Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар батлав. Сэлгэн суултын ээнхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ.
 
 

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэн батлав.

 

Урьд нь оюутууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих иргэдийн нөхөн олговорыг хувиарлах санхүүжүүлэх журмын дагуу автобусны компаниудад нөхөн олговорыг хувиарлдаг байсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,   нийслэлийн хэмжээнд нийт 113 000 орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 000 төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

 

Журамд  “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журамд нэр томьёо, сурагч оюутны эрх үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг тус бүрд нь нарийвчлан тодорхойлсон байна.   Мөн зайлшгүй оруулах ёстой шинэ зохицуулалтыг журамд нэмж оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг илүү тодорхой болгож, тухайн сурагч, оюутны суралцаж байгаа сургуулиас гэр хүртэл 1 /нэг/ км-ээс багагүй зайтай байх гэж тодотгон оруулжээ.

 

Мөн сурагч, оюутны тээвэрлэлтийн зардал гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны 1 өдөрт хичээлдээ 1 удаа ирж, буцах зардлыг тус тус ойлгоно гэж заасан байна. Мөн энэхүү нийгмийн халамжийн асуудалд өөрийн гэсэн орлогогүй, 10 жилийн сургуулиа төгсөөд дараагийн шатны сургуульд элсэн орсон сурагч, оюутнууд хамрагдах нь зүйтэй гэж үзэж журмын төсөлд “Оюутан” гэж их, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд өдрөөр суралцагчийг, “Сурагч” гэж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагчийг гэж ойлгох тухай нэр томъёоны тайлбар хийлээ.

 

Өөрөөр хэлбэл энэхүү журамд орой, эчнээ ангийн сурагч, оюутнууд хамрагдахгүй гэсэн байна. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг хангаж байгаа оюутан картаа захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд нутгийн захиргааны байгууллага тухайн сурагч, оюутанд хичээлдээ ирж буцахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тодорхой тооны эрх бүхий карт олгож сар бүрийн 1-ний өдөр цэнэглэж өгч байхаар зохицуулжээ. 

 

Картаа захиалж, мэдүүлэг бөглөснөөр сурагч, оюутны тоо, зорчилтын тоо тодорхой болох бөгөөд сурагч, оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцох, тэднийг тээвэрлэсэн нийтийн тээврийн байгууллагад олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлох, хуваарилах талаар хяналтгүй явж ирсэн олон маргаантай асуудлууд шийдэгдэж зорилтот бүлэг бүрэн хамрагдах, төсөвт үр дүнгүй ачаалал үүсгэхгүй байх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ач холбогдолтой.

 

Сурагч оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцохдоо хяналтын тоо,  төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, оюутны амралтын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах, буцах зорчилт, зорчилтын тоо, насанд хүрсэн хүний зорчих тарифийг тус тус үндэслэнэ гэж заасан байна Ингэснээр сурагч, оюутны хувьд уг картыг хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулах, өөр бусад зорилгоор ашиглах зэрэг асуудлууд гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ. 

 

Харин  “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын төслийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө, өөрсдөө ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суугаа Хорооны байранд ирж  нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” Цахим төлбөрийн карт” захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд картаа өөрийн биеэр хүлээн авна. 

 

Захиалга өгч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтэр, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байна гэсэн байна. Түүнчлэн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох үйл ажиллагааг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.128)
    Оюутны холбоогоор дамжуулахгүй байх нь зөв,ирээдүйд дарганцар болох мөрөөдөлтэй,олон оюутнаас санхүүжилт аваад пээдийсэн хэдэн мангар бацаанууд байдаг огт хэрэггүй байгууллага байх шиг.шилэн данс энэ тэр гэж яриад байгаа түүгээрээ хянаж шалгаад шууд гараас гарт хүргэх нь зөв,дундын дамжуулалт хэрэггүй ээ
    2015 оны 10 сарын 24 | Хариулах
  • Zochin (122.201.21.146)
    Dund surguuliin zuragchid mongoo tolood niitiin teevereer uilchluulj baihad oyutnuud yagaad uilsaar mongoo toluuleh geed baigaag oilgohgui yum.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    3 цаг 42 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    3 цаг 55 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    4 цаг 5 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    4 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    4 цаг 27 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    4 цаг 27 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    20 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 22 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    20 цаг 37 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    21 цаг 22 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    21 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    21 цаг 52 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 1 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    23 цаг 4 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    23 цаг 28 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК