2015 оны аравдугаар сарын байдлаар хилийн чанадад Монголын 76 иргэн нас баржээ. Тэдний 35 нь өвчний улмаас, 17 нь ослоор, 11 нь золгүй байдлаар, ес нь амиа хорлож, дөрвөн нь гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан байна. Одоогоор тэдэнд Гадаад хэргийн яамны сангаас 108 сая төгрөгийн тусламжийг үзүүлээд буй аж.