2015.10.23, Баасан гараг / Билгийн тооллын: 11
Намрын адаг улаан нохой сар
Хар бич өдөр
Аргын тооллын: 2015.10.23, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.46-18.05
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах үйл зэрэгт сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой.