Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт өнгөрсөн пүрэв гаригт манай улсад айлчилсан. Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэг тусгайлан хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулж “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолтыг үзүүлсэн билээ. Харин Хатагтай Акиэ Абэ дахин Монгол Улсад ирэх боломж гарвал монгол морь унаж үзэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр ярьсан юм.
Сэтгэгдэл (2)