Мэдээллийн технологийн үндэсний парк Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт"-ыг өнөөдөр 09:00 цагаас эхлүүлжээ.
Энэхүү шалгалт нь Азийн 12 оронд нэгэн зэрэг олон улсын шалгалтын жишгээр явагддаг аж.
МТҮП төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус бүхий л албан хаагчдын мэдлэгийг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх, нэгдсэн шалгуур тогтоож, тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор ийнхүү өнөөдөр 18.00 цаг хүртэл өөрийн байранд шалгалт явуулах юм байна.