Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Шинэ ороц сууц-Үнэ тохиролцох экспо” өнгөрсөн баасан гарагт АСА циркт эхэлсэн билээ.
Үзэсгэлэнд эхний ээлжинд 20 орчим төсөл танилцуулж байгаагаас шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамаарч, нэг ам метрийн үнэ нь нэг сая 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа ажээ. Харин хотын А зэрэглэлийн бүсэд хэрэгжиж байгаа орон сууцны төслүүд 2.8 хүртэлх сая төгрөгийн ханштай байгаа ажээ.
Иргэд энэхүү үзэсгэлэн яармагт очоод, хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтай тохиролцон, мөнгөө бэлэн төлөх болон 10 хувийн урьдчилгаа төлөөд авах боломжтой юм байна.
Үзэсгэлэнд барилгын томоохон компаниуд болон банкны төлөөлөл, зуучлагч байгууллагууд, хувь хүмүүс оролцож, орон сууцтай холбоотой бүхий л үйл ажиллагаа явуулж байгаа аж. АСА циркт болж буй энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөнө.