Дөрвөн настай хүүхэд тагтан дээрээс унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 123 дугаар байрнаас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 21:10 цагт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, И /4 настай, эрэгтэй/ нь тагтан дээр байсныг аюулгүй болгон ээжид нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (1)