Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав гуай өдгөө 90 хол гарсан ч ухаан санаа саруул, бие лагшин тунгалаг энх тунх амьдарч байна.
Бараг нэгэн зууны түүхийг бүтээлцэж яваа Ардын жүжигчнээр ард түмэн бахархаад ханашгүй. Тиймээс урлагийнхан хоорондоо ярьж байгаад урлагийн алтан бурхан болсон уг буурайгийнхаа амьдралаар кино хийхээр болжээ.
Угаасаа энэ эрхэм өөрөө кино шиг амьдралыг туулжээ.