Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох, илтгэн харуулах түүхэн музейг нээхээр болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон түүний үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замнал, эд өлгийн судалгаа хийн сурвалжлан олж, хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээл болгон дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн, тус албаны үйл ажиллагааг сурталчлах залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор түүхэн музейг байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.