Улсын ерөнхий прокурорын тушаалаар зарим аймаг, дуүргийн прокуроруудад сахилгын арга хэмжээ авчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдарыг албан тушаалаас нь өөрчилж, Чингэлтэй дуүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилж буй гэнэ. Мөн Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Г.Бат-Очирт сахилгын арга хэмжээ авчээ. Түүнд хариуцлага тооцох болсон үндэслэл нь удирдлага дор нь ажиллаж байсан хяналтын прокурор Д.Ганчангын хянаж байсан 2-3 хавтаст хэрэг алга болчихоод байгаатай холбоотой гэнэ. Хавтаст хэргүүдэд улсын хэмжээнд тооллого хийхэд 11 хавтаст хэрэг дутсан байснаас 2-3 олдохгүй, бусад нь цагдаа, прокурорын шүүгээнд тоосонд дарагдаад байсан аж.
Д.Ганчанга алга болсон 2-3 хавтаст хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж байгаа боловч цагдаагаас гарч ирээгүй учраас ийм арга хэмжээ авч буй сурагтай.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)