Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/753 дүгээр захирамжийн дагуу нийслэлд цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн 8 дүүрэгт 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зарлан дуудах хуудсыг цэргийн насны залуучуудын 93,8 хувьд тарааж, иргэдийн 94.6 хувь нь цэрэг татлагад хамрагдав.
Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж байна
Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажилд шаардлагатай 28000 ширхэг гарын авлага, тараах материалын бэлтгэн дүүргүүдэд хуваарилан өгсөн. Бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж www.mta.mn, www.nta.mn вэб сайтуудад байрлуулан сургалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 18 удаагийн сургалтаар 1031 татвар төлөгчийг хамруулжээ. Татвар төлөгчдөд энэ сарын 15-ны өдөр хуулийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн бүртгэлийн TRIPS програмд 314 иргэн, 2712 хуулийн этгээд, нийт 3346 татвар төлөгчийг бүртгээд байна.