Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар НҮБ-ийн Хүн Амын Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр монголд хүн амын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэгч “Аз жаргалын боловсрол” Төрийн бус байгууллагатай хамтран тус прокурорын газрын прокурор, ажилтнуудад харилцаа, хандлага ёс зүй, стресс, менежментийн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ. Сургалтыг “Аз жаргалын боловсрол” төрийн бус байгууллагын захирал Д.Өлзийсайхан явуулж прокурор ажилтнуудад ажлын ачааллыг даах чадвар, арга зүй, ажилд хандах хандлага, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, стрессээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн дархлаа суулгах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
Сэтгэгдэл (2)