Дорноговь аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн статистик мэдээлэлд дүгнэлт хийлгэх, манай улсад болон дэлхийн улс оронд сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг холбогдож байгаад хэрхэн дүгнэлт хийж ойлгож байгааг сургуулийн сурагчдад ойлгуулах, гэмт хэрэгт холбогдохгүй байх ямар арга зам байгааг тодруулах, анги хамт олноороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон Эрүүгийн хуулийн талаар зохих мэдлэгтэй болгох, гэмт хэргээс өөрийгөө болон ангийн хамт олон, найз нөхдөө урьдчилан сэргийлэх, сургууль болон ангидаа сурагчид гэмт хэргийн хор хөнөөлийн талаар тодорхой ажлыг санаачлан зохион байгуулах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд эссэ бичлэгийн уралдааныг чиглүүлэн зохион байгуулж явуулсан нь зохих үр дүнгээ өгсөн ажил болсон байна.
Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаа эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн материалыг сургууль дээрээ дүгнээд 12 в ангийн сурагч Б.Одбаярыг шалгаруулан ирүүлсэн бол Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 13 эссэ материал, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 63 эссэ материал тус тус ирүүлснийг аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудаар хэлэлцүүлээд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 в ангийн сурагч Б.Түвшинжаргал, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 в ангийн сурагч Б.Одбаяр, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11 а ангийн сурагч Г.Мичидмаа, Г,Маралмаа нарын тэргүүн байранд шалгарч аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.