"БГД-ийн 5-р хороонд байрлах автомат тоглоомын газар зөвшөөрөлгүй ажлаад байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу энэ сарын 25-нд очиж шалгахад БЗД-ийн 6-р хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Н гэгч мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/