Булган аймгийн Бүрэгхангай суманд цагдаагийн кабонтой болж, нээлтээ хийлээ. Тус кабон байр нь сумын нэгдсэн халаалт, цэвэр усанд холбогдсон дотроо усанд орох дүш, бие засах 00-н өрөөг бүрэн шийдвэрлэсэн улсын хэмжээнд анхны жишиг кабон боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн газрын болон сумын удирдлага, зочид, иргэдийн төлөөлөл оролцож, шинэ байртай болсон Цагдаагийн алба хаагчдын ажил үйлс нь өөдрөг байхыг билэгшээж хашаанд нь мод тарьсан байна.