Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хан Хэрлэн дэлгүүрийн гадна талд орхисон байсан мотоциклийг хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу томилогдсон ажлын хэсэг, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн алба хаагчид ажиллаж Чингис хотын нутаг дэвсгэрийг хяналтанд авсан камерын хяналтыг ашиглан илрүүллээ.
Уг гэмт хэргийн Хэрлэн сумын харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоогоод байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөндөө эзэн байж, хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна гэж ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР-аас манайд мэдээллээ
Сэтгэгдэл (1)