Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр тайлангаа иргэдэд танилцуулахдаа боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг мэдээлжээ.
Боловсруулсан мах бүтээгдэхүүнд бэкон, зайдас, хиам болон бусад лаазлаж, нөөцөлсөн мах орох аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар хэрэглээгээ бүр мөсөн хорь гэсэн үг биш юм. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүдэд эрүүл мэндийн давуу талууд байдаг. Харин өдөрт идэх хэмжээ 50 грамм бас түүнээс дээш байвал бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлал 18 хувиар өсдөг байна. Мөн улаан мах (түүхий) мөн хорт хавдрын эрсдэл тодорхой хэмжээнд үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Гэхдээ үүнд баталгаа хангалттай байхгүй байгааг мэдэгдсэн байна.