“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 гаруй ажилтан өнгөрсөн долоо хоногоос эхлэн төв байран дээрээ суулт зарласан. Тэд 206 хүнийг Хятадын компанид шилжүүлэх болсныг эсэргүүцэн ийн суулт зарласан билээ. Суулт зарласан ажилчдын төлөөллийг компанийн удирдлагууд хүлээн авч уулзаж, асуудлыг хэлэлцэхгүй байгаад ажилчдын зүгээс гомдолтой байгаагаа дуулгаж хэрэв байдал энэ хэвээрээ цааш үргэлжилбэл ажилчид өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд мэдээлэл хийж ажилчидтайгаа зөвшилцөж асуудлыг шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн юм.Ингэхдээ ажилчдаа өөр компанид худалдаагүй, нэг жилийн хугацаатай ажиллуулахаар болсон гэсэн юм.
Харин ажилчид нь нэг жил ажилчихаад эргээд ирэхэд ажлын байр байх эсэх нь тодорхойгүй, мөн олон жил ажилласан туршлагатай ажилчдыг шилжүүлэн авахдаа шалгаж авна гэснийг эсэргүүцэж байгаа юм. Ямартай ч Эрдэнэс тавантолгойн ажилчдын төлөөлөл өнөөдөр дахин мэдээлэл хийж, компанийн удирдлагуудтайгаа ямар ч зөвшилцөлд хүрээгүй тул маргаашаас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдлээ. Тэд маргааш 12:30 цагт олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхээр болжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)