Өдгөөгөөс жил гаруйн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр урсгал сөрж явсан цагдаагийн машин зам тээврийн ноцтой осол гаргаж улмаар 12 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон жолооч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулсан. Харин урсгал сөрөх тушаал өгсөн гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Тодруулбал, урсгал сөрж явах тушаал өгсөн даргыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл (1)