Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Уг хэргийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгаж Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай З /эмэгтэй 24 настай/-гийн “Toyоta Марк-Х” автомашиныг тодорхой оршин суух хаяггүй 27 настай эрэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)