НИТХ-ын 29 дүгээр тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг тогтоолыг авто худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр байгаа билээ.
Тэгвэл худалдаа эрхлэгчил өнөөдөр Чингисийн талбай дээр тайван жагсаал хийж, Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ мэдэгдлээ.
“Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэгийн зохион байгуулсан энэ жагсаалд Да хүрээ, Мөнгөн хүлэг, Дизель хүрээ гэсэн захуудын үйлдвэрчний эвлэлүүд оролцсон юм. Тайван жагсаалд оролцогчид хотын дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)