Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Аймгийн Прокурорын хамтарсан удирдамжийн дагуу Арбулаг, Бүрэнтогтох, Түнэл сумдын салбар зөвлөлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, түүний үр дүнг хамтран шалгаж шалгалтын дүнг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв.
Шалгалтын явцад сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар болон 2015 оны эхний 3 улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, ахлах ангийн сурагчдад Прокурорын байгууллагын тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа, таниулга, сургалт зохион байгуулж ажилласан байна. Энэ үйл ажиллагаанд нийт 480 иргэдэд хамрагджээ.
Д.Ундрах /24tsag.mn/