Хорт хавдар үүсгэдэг Асбест манай улсад их хэмжээгээр орж ирсэнийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ.
2.8 тонн бодисыг хувь хүн нууцаар хил дамнуулан оруулж ирэх гэж байгаад ийнхүү мэргэжлийн байгуулллагад баригдсан байна.
Хорт хавдар үүсгэдэг Асбестыг дэлхийн 55 оронд ашиглахыг бүр мөсөн хориглосон бол манай улсад ашиглахыг хязгаарлаж, химийн хорт болон, аюултай бодисын жагсаалтад багтаажээ.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас Асбест нь хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан бөгөөд ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг аж. Мөн бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Асбест нь маш нарийн утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуу бат, бөх дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй, усанд уусдаггүй аж. Үүнийг цемент, хана, тааз, дээврийн хавтан, шалны хулдаас, галд тэсвэртэй хувцас, сантехникийн хоолой, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ гээд барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд ашигладаг юм байна. .
Манай улсад Асбестын бодисыг оруулж ирэх зөвшөөрөл Эрдэнэт үйлдвэрт л байдаг аж.
Б.Энхжин