Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Түүнийг НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл ЗХЖШ-ын дэд даргаар бригадын генерал Р.Сүхбатыг томилсон байна. Бригадын генерал Р.Сүхбат нь Одессийн цэргийн дунд сургууль, Батлан хамгаалахын Удирдлагын академи, ОХУ-ын жанжин штабын академийг тус тус дүүргэсэн нэгэн аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (5)