Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Итали улсад айлчилсан. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав. Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин уеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа. Өдөртөө 300 гаруй мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхож байна.
Мөн уг айлчлалын үеэр ирэх онд Улаанбаатар хотод Италийн элчин сайдын яам нээх асуудлыг шийдсэн байна.
Сэтгэгдэл (1)