"Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчинг шинэчлэх төсөл"-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн нийт 2.8 сая ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Сомнат Гош нарын албаны бусад хүмүүс оролцлоо.
Дээрх тусламжийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын жижиг, дунд, үйлдвэрийг өндөр техник, технологитой мэргэжилтэй ажилтнаар хангах замаар Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт хоёр тал санал нэгдсэн.
БНЭУ-аас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлал политехник коллежийн сургалтын орчинг сайжруулахад цаашид ч дэмжиж, төсөл, хөтөлбөрийг үргэлжүүлэхэд бэлэн гэдгээ Элчин сайдын яамныхан илэрхийлсэн. Тиймээс сургуулийн барилгын өргөтгөлд дэмжлэг авахаар төсөл боловсруулсныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, сургуулийн захирал Б.Даваажав нар дээрх арга хэмжээний үеэр Элчин сайд ноён Сомнат Гошд гардууллаа.