зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос ХҮН

2015-10-29
0
ЖИРГЭХ

        Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой.  Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбэрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.


Хууль шүүхийн хүчний байгууллага шат шатандаа хүмүүсийг эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг субьект болчихоод буйг нотлох олон баримт бий.  Өөрөөр хэлбэл, Монголын төр, Монголын шүүх, прокурор, хүчний байгууллага хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг тохиолдол ил, далд хэлбэрээр оршсоор байгаа энэ үед манай сайт эрүүдэн шүүлтийн асуудлыг энэ удаад хөндөхөөр бэлтгэлээ.

Ер нь олон улсын жишгээр хүнтэй зүй бусаар харьцах, гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бусаар харьцах, үндэслэлгүй удаан хугацаагаар хорих зэрэг бүх үйл явцыг Эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг.

Ер нь олон улсын жишгээр хүнтэй зүй бусаар харьцах, гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бусаар харьцах, үндэслэлгүй удаан хугацаагаар хорих зэрэг бүх үйл явцыг Эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг.  Бүр “Эрүү шүүлийн асуудлыг дэлхий нийт 200-300 жилийн өмнө шийдчихсэн байхад бид одоо л өөрчлөхөөр ажиллаж байна” гэж хэлэх мэргэжлийн хүмүүс ч бий.


Цаашлаад эрүүдэн шүүлт гээчийг хамгийн их дэвэргэсэн газраар АТГ-ыг нэрлэж болно. Магадгүй үүнд  эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан явдал ч нөлөөлж байж болох юм. Өөрөөр хэлбэл, АТГ энэ эрх мэдлийг авч том толгойтой болсноор сүүлийн үед эрүүдэн шүүлт гэдэг асуудал бүр хурцаар тавигдах болсон гэдгийг учир мэдэх хүмүүс дуу нэгтэй хэлдэг билээ.


ХЭҮК-оос гаргасан илтгэл тайланд “Эрүү шүүлт ба зүй бус харьцааг ямар ч онцгой нөхцөлд хориглох ба зөвтгөж болохгүй гэмт хэрэг, зөрчил юм. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах нь төрийн салшгүй үүрэг учраас төр хэдийд ч үүргээ умартах буюу эрүү шүүлт ба зүй бус харьцааны хоригийг сулруулах ёсгүй”  хэмээн онцолжээ.


Ингээд ХЭҮК-ын илтгэлд дурдсан хэд, хэдэн жишээ баримтыг дурдая.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
“ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус ангийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүх байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6 сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
Авлигатай тэмцэх газар “иргэн Э-ийн баруун нүдний торлог бүрхүүл доод хэсгээрээ цоорсон, дээд хэсгээрээ ханзарсан тул яаралтай лазер мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн эмч нарын дүгнэлтийг үл харгалзан, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчиж, Э-г Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж хорьсон. Энэ хугацаанд Э-ийн баруун нүдний хараа муудаж, орчноо харж чадахгүй болсон, зүрхний хэм алдагдаж, ходоодны шархлаа сэдэрч, бөөрний үйл ажиллагаа саармагжин, шулуун гэдсээр цус алдсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Цагдан хорих 461 дүгээр ангид буцааж авчирсан байна...”


Эрүү шүүлтийн бодит жишээ:
“...Авлигатай тэмцэх газар иргэн А-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа гурван аймгийн 3 цагдан хорих байр дамжуулан хорьсноор шаардлагатай эмчилгээ нь зогсч, улмаар 14 кг-аар турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна.


Эрүү шүүлтийн бодит жишээ:

2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү  цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, мөн хэргийн холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө буланд тавьчихаад “...өлсөж байна уу? Чи хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.


Эрүү шүүлтийн бодит жишээ:
Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 онд эрүү шүүлт тулгасан гэх нийт 12 удаагийн үйлдэлд шалгажээ. Түүнд 3 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт  үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хууль тогтоомж боловсронгуй бус байгаагаас хэргийг прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.


Өнөөдөр манай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид нь эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж, сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байгааг энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болох юм.


Юутай ч эрүү шүүлтийн шалтгаан болох цагдан хорихыг урьтал болгож буй мөрдөн байцаагч,  прокурор, шүүгчийн хандлага, арга барилыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • өмгөөлөгч (202.72.247.249)
    манай цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаа олон улсын түвшингээс маш их хоцрогдож, өрөөнд сууж, бичиг цаастай зууралдаж, юм л бол хүн хорих дуртай болсон доод түвшинг өөрчлөх талаар хэн ч санаачлага гаргахгүй , болоод л байна гэж бодох юм даа хэргийн зүйл ангиа ч сайн мэдэхгүй мөрдөн байцаагч нар их байна яамаар ч юм вэ дээ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.181)
    24-ийнхөнд АМЖИЛТ
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.181)
    Цуврал материалууд маш их таалагдаж байгаа шүү
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.70.37.70)
    Одоо цагдаа нар иргэдээ алсан хэрэг зөндөө мэдээлэгдэж байна. Яваандаа аргагүй хамгаалалтын хэлбэрт шилжих байх даа.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Ошко ах (202.55.183.178)
    Шал дургүй хүрмээр юмаа... Яаж юм байдаг байнаа
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Tsagdaad itgedeggui (202.72.245.74)
    Minii amidrald uuriin buruugaas bish tsagdaagiin gazraar shiiduuleheer 5 udaagiin tohildol garsan baidag yum. Gantsiig ni ch shiiduulj chadaadgui bolohoor ene tuhai bichmeer baich tsag hugatsaa ih oroh tul tsagdaad itgeh itgelgui bolson. Iim tohioldol gantshan hadad gelgui myanga tumeere baigaa bailgui.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.131.239.130)
    Монголд бүх юм нь хар бараан юм шиг .Буцаад явахаас даа
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • АТГ БУЗАРЫН БУЗАР НЬ (150.129.143.29)
    ХАРЬЦАА ЭНЭ ТЭР БОЛ ҮНЭН ДЭЭРЭЛХҮҮ. ЗҮГЭЭР Л ГЭРЧЭЭР ОЧИХОД АЯГҮЙ МУУХАЙ ХАРЬЦАНА, ТЭР Ч БҮҮ ХЭЛ ХОХИРОГЧ ЦАГДААД ХАНДХААСАА АЙДАГ БОЛСОН. ТЭД ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ БИШ ХОХИРОГЧИЙГ ЗАЛХААДАГ БАЙНГА ЦАГДАА ДЭЭР ДУУДАЖ, АЖИЛ ТӨРЛИЙГ НЬ АЛДАГДУУЛЖ ХЭДЭН САРААР ЯВУУЛЧХААД ЮУ Ч ШИЙДЭХГҮЙ, ХОХИРОЛ НЬ НЭМЭГДЭЭД ДУУСДАГ БОЛСОН. ЗҮГЭЭР Л ЗАМЫН ЦАГДАА БИЧИГ БАРИМТ АВЧХААД НЭРЭЭ Ч ХЭЛЭХГҮЙ АЛГА БОЛООД ХАА БАЙГАА НЬ ОЛДОХГҮЙ ӨЧНӨӨН ИХ ЧИРЭГДЭР УЧРУУЛДАГ. МОНГОЛЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮНЭХЭЭР ОЙ ГУТМААР БУЗАР. ТЭДНИЙ ДОТРООС ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГ АТГ БОЛ БУЗРЫН БУЗАР. ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР ТЭМҮҮЖИНГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЯАЖ ҮГ ЗААЖ ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГИЙГ СОНСООД АРАЙЧДЭЭ ИЙМ БАЙХДАА ЯАХАВ ГЭЖ ИТГЭМЭЭРГҮЙ БАЙСАН. ТЭДНИЙГ ДОРЛИГЖАВ БУЦААД АЖИЛД НЬ ТАВЬСАН НЬ ХЭТЭРХИЙ МУУХАЙ ХЭРЭГ БОЛСОН.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.121.221)
    Энэ бол юуч биш энэнээс аймаар эрүү шүүлт явуулна гээч
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    5 цаг 28 мин
  • Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 41 мин
  • Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
    6 цаг 58 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо
    7 цаг 1 мин
  • Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
    7 цаг 41 мин
  • Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    8 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 20 мин
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    8 цаг 55 мин
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
    9 цаг 48 мин
  • Б.Батбаатар: Бүтцийн өөрчлөлт зөв буруу эсэхэд дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан
    9 цаг 58 мин
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
    10 цаг 7 мин
  • Б.Цэнгэл: Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна
    10 цаг 20 мин
  • Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхэлнэ
    11 цаг 8 мин
  • “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно
    11 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ
    11 цаг 47 мин
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    12 цаг 20 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    12 цаг 59 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    13 цаг 5 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    13 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Голомт банкны картаар Shangri-la Ulaanbaatar-аас буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК