“Их хотын хямдралтай худалдаа” өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-70 хувийн хямдралтай үнээр борлуулах ажээ. Мөн сугалаат худалдааг зохион байгуулах гэнэ.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоо мэдэгдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна. "Их хотын зад хямдрал"-ын үеэр үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьдаг уламжлал тогтсон билээ.