Монгол, Хятадын махны холбоод хамтран ажиллах зургаан тэрбум юанийн гэрээ байгуулжээ.
Хятадын талаас тавигдах шаардлагуудыг манай тал хангавал 2019 оноос эхлэн мах экспортолж эхлэх юм байна.
Мөн Монголын 12 компани түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал “Дархан мийт фүүд” ХХК нь “Өвөр Монголын Руйшинъюань хүнсний корпораци”-тай үхэр, хонины мах нийлүүлэх хамтын ажиллагааны, “Хөвсгөл мах маркет” ХХК, Тянь-Жиний Олон улсын худалдааны төвтэй мах нийлүүлэх хамтын ажиллагааны, “Эрдмийт” ХХК, “Oriental Wan Qi” компанитай үхэр, адууны мах нийлүүлэх, “Цаглашгүй ганга” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Менд Ди” компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх 5 жилийн хамтын ажиллагааны, “Kayser Fleisher” ХХК, Өвөрмонголын тариалан, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зуржээ.