ХУД-ийн “МИНТ” бааранд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад, тус бааранд үйлчлүүлж байсан БГД-ийн 18 хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н -ыг СХД-ийн 14-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй Б нь шалтгаангүй зодож танхайрсныг таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн ЧД-ийн 19-р хороо “Гүнтийн зусланд гал гарч байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 28-нд авч шалгахад, Өвөр гүнтийн зуслангийн задгай тоотод суух 44 настай эрэгтэй О -гийн 6х8м хэмжээтэй өвлийн сууцанд засвар хийж байсан ХУД-ийн 3-р хороонд хороонд оршин суух 37 настай эрэгтэй Т нь камен зууханд гал түлж явсаны улмаас байшин шатсан хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим