Өнөөдөр “Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхий нийтээр ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Харин Улсын I, III эмнэлэгүүдэд иргэдэд цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн энэ өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийх аж.
Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай юм.