Өвөрхангай аймгийн Уянга суманд тарваган тахлын байгалийн голомт одоог хүртэл идэвхитэй байгаа аж.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2015 оны төлөвлөгөөний дагуу хийгдсэн байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээгээр Уянга сумын Бадрал багийн “Ар могой” гэдэг газарт тарваганы зэмнээс тарваган тахлын үүсгэгч илэрч голомт идэвхтэй байгаа нь тогтоогдсон байна.
Тиймээс тарвага агнахгүй байх, үхсэн тарвага болон бусад мэрэгч амьтадтай тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх зэргийг ард иргэдэд сэрэмжлүүлж, нутгийн ард иргэдийг тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдахыг Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхаарууллаа.