Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 29-ний өдрийн 05:00 цагаас 10-р сарын 30-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4082 удаа цагдаагийн байгууллага руу холбогдсон байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй 162 зөрчлийн 1603, Зам тээврийн ослын 322, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 66-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн 11-р хороонд “Тэргүүн чансаа ХХК”-д 10-р сарын 28-29-нд шилжих шөнө хулгай орсон байна" гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад, СБД-ийн 3-р хороонд оршин суух 28 настай эрэгтэй Э-ийн барилгын хашаанаас, 5кг зэс утсыг, харуул ажилтай ЧД-ийн 8 хороонд оршин суух 37 настай эрэгтэй Н гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
СХД-ийн 14-р хороонд “Цамбагаравын автобусны буудлын орчим эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад, СХД-ийн 26-р хороонд оршин суух 16 настай эмэгтэй С -ийн халааснаас “SKY” гар утсыг, Одооогоор тодорхой оршин суух хаяггүй 22 настай эрэгтэй С гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн ЧД-ийн 2-р хороонд “Компьютер ланд төвийн дохиолол дуугарсан” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад, БГД-ийн 1 хороонд оршин суух иргэн 20 настай эрэгтэй И гэгч нь хаалгыг эвдэж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)