БГД-ийн 20-р хороо “Хар хорин захын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, СХД-ийн 1-р хороонд оршин суух 21 настай, эрэгтэй Б-г, СХД-ийн 30-р хороонд оршин суух 24 настай, эрэгтэй Ш согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 20-р хороо “ТЭЦ-2 станцын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: ХУД-ийн 9-р хороонд оршин суух 41 настай эрэгтэй Б -г, СХД-ийн 4-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй А гэгч согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)