Баянхонгор аймгаас “Ланд круйзер” маркийн автомашин хөлөглөсөн хэдэн нинжа Матадад очиж газар сэндийчиж эхэлсэн аж. Энэ тухай мэдээллээр сумын удирдлага, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар тухайн газарт нь очиход 5-6 нинжа 52-... БНХ дугаартай машинд суун зугтсан гэнэ. Араас нь цагдаа, сумын удирдлага хөөхөд нэлээд зугтаж байснаа гүйцээд очмогц, хүрз, царилаа аваад “ална” гээд буугаад ирсэн аж. Хэсгийн төлөөлөгч нь учрыг нь олох гээд бууж очих үед сумын удирдлага нь машинаа хөлөглөн зугтаж, улмаар сумын төвдөө очин Дорнодын Цагдаагийн газарт дуудлага өгчээ.
Өдгөө Баянхонгорын нинжа нарт Эрүүгийн хуулийн 181.3-т заасан Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)