Аймгуудыг авто замаар холбосноос хойш хүмүүс онгоцонд суух нь цөөрчээ. Тиймээс агаарын тээврийн компаниуд алдагдалд орохгүйн тулд жуулчид ихтэй зуны улиралд нь зарим аймаг руу онгоц нисгээд, бусад үед нислэгээ зогсоодог болоод байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг руу өнгөрөгч зунаас онгоц нисч байсан бол өнгөрсөн долоо хоногоос зогсчээ. Мөрөн, Улаанбаатарын хооронд өдөр бүр зургаан автобус тогтмол явж байгаа аж. Энэ чиглэлд унтлагын автобус явдаг. Бас Улаанбаатар луу Мөрөнгөөс өглөө эрт автобус явдаг болсон тул зорчигчид авто тээврээр үйлчлүүлэх нь нэмэгджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)