ХЭҮК-ийн талаар таатай, таагүй янз бүрийн мэдээллүүд хөвөрдөг. Иргэдийн хандлага ч өөр, өөр байдаг. Тэгвэл ХЭҮК-ийн талаар "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн зөрчлийн талаар жилдээ 700 гаруй гомдол авдаг гэв. Харин Засгийн газрын 1111 төв өдөртөө л 1000-аас дээш гомдол авдаг гэх. Манай Иргэдийн шударга шүүх гэхэд л өдөртөө 10 гаруй хүний эрхийн зөрчлийн тухай гомдлыг хүлээж авдаг.
Хүний эрхийн зөрчил газар авч ялангуяа эрх баригчдаас хүний эрхийг зөрчсөн бодлого хэрэгжүүлж байхад ХЭҮК бидний эрхийг хамгаалах, бэхжүүлэх талаар ажиллахгүй юм бол өөр хэн ажиллах юм бэ?
Дээрээс нь Хүний Эрхийн Үндэсний Комисс руу ороход хүйтэн хөндий, уур уцаартай ажилтнууд угтаж хүлээж авах нь цаанаа л жихүүдэс төрмөөр, итгэл алдмаар, ХАРАМСАЛТАЙ санагдаж байна лээ...
Миний хувьд прокурор ч юмуу шүүхийн байгууллага руу орж байгаа мэт таагүй сэтгэгдэл төрснөө нуугаад яахав...." хэмээн сэтгэгдэлээ хэлсэн нь сошиал ертөнцөд түгжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)