Өвөрмонголын Шилийн гол аймгийн худалдааны төвд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө Хятад Улсаас хил давуулан авах шаардлагагүй болсон байна.
Учир нь манай улсад Хятадын жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдааны төвийг байгуулахаар талууд тохиролцжээ. Шилийн голын худалдааны төвд байрлах монгол бараа бүтээгдэхүүний лангууг нэг жилийн турш үнэгүй ашиглахаар болсон байна.
Сэтгэгдэл (1)