Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ.
Энэ сарын 29-ний өдрийн 17:40 цагт “Автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна” гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлага дагуу 6 албан хаагч, 1 автомашинтай ослын газарт ажиллаж, иргэн Ш /48 настай, эмэгтэй/, иргэн С /47 настай, эмэгтэй/ нарыг автомашины эд ангид хавчуулагдсан байсныг нь гаргаж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Ар гэрийнхэн нь тэднийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирэх хүсэлт гаргасан тул Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг 2015.10.30-ны өдрийн 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Дорноговь аймгийн Сайншанд суманд 2015.10.30-ны өдрийн 08:20 цагт газардаж, улмаар нийслэлд авч ирсэн байна.