"Нобелийн шагналд нэр дэвшсэн минь үнэн" хэмээн мэдэгдсэн Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагнахаар болжээ.
Монгол улсын Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд УБДС төгссөн.
Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг.
1996 онд СГЗ цол, 1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авч байжээ. 2002 онд УИХ-аас тогтоол гаргаж, Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон олгох болсон юм. “Чингис хаан” одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Энэ жил уг одонг СГЗ, зохиолч Г.Мэнд-Ооёод олгохоор болсон нь энэ юм.