Энэ жилийн их баяр наадамд 22 настайдаа түрүүлсэн шинэ арслан Э.Оюунболдод мэргэжлийн сумод 25 башёд түрүүлсэн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж ийм зөвлөгөө өгчээ. Тэгэхэдээ гэдсээ татахыг зөвлөсөн байна.
Тэрбээ "За, дүү минь захих юм байна. Наад гэдсээ бодож яваарай. Сүүлд нь харах нь ээ нэлээд жин нэмээд, гэдэс гүзээ чинь их болсон байна лээ.
Том гэдэстэй хүн сайн барилдаж чадахгүй шүү. Захих юм энэ байна. Бусдаараа ярих юм алга.
Залуу нас, барилдааны мэдрэмж, тэнэгдүү зориг яг болж байна" хэмээн бичжээ. Шинэхэн арслан мэргэжлийн сүмогийн их аваргын зөвлөгөөг дагана биз ээ.
Н.Болд
Сэтгэгдэл (2)