Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving”-ийг монголд зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой. "Үндэсний Өгөх Өдөр" өнөөдөр тохиож байна.
Тухайлбал, өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд Чингисийн талбайд "Бид бүгд адилхан" уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн цугларалт болно. Мөн Эрүүл Инээмсэглэл уриатай Digital Dental шүдний эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүйгээр үзэж, угаалга, цэвэрлэгээ хийж, үйлчилнэ.
Үүнээс гадна “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төвтэй хамтран Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудаар “Энэ Бол Би” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй. Үзэсгэлэн энэ сарын сарын 9-ний өдрийг хүртэл гарна.