Өнгөрсөн сарын сүүлээр Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очихдоо хоорондоо маргалдаж, нэг алба хаагч амиа алдсан ноцтой хэрэг гарсан байдаг. Өдгөө нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан УМБГ-т шалгаж байна.
Алба хаагчид "Горхи-Мэлхий хад" амралтын газарт амарч байсан байна. Энэхүү амралтын газар нь Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсрэгт байрладаг. Гаалийн ерөнхий газрын харьяанд байдаг амралтын газар гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл алба хаагчдаас даргын тушаалаар зугаалсан, албан үүргээ гүйцэтгэж явсан гэх яриа гаргаад байсан. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаагийн албан үүрэг гэнэ” гэж заасан. Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэж хэлэхийг би сайн мэдэхгүй байна" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)