зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОСК бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа

2015-11-02
0
ЖИРГЭХ

   Төрийн орон сууцны корпорациас Барилга хот  байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон газрын дарга нар, албаны бусад хүмүүст бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа. Танилцуулах арга хэмжээний хүрээнд “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хороолол болон тэдгээрийн бохирын асуудлыг шийдвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламжийн ажлуудыг газар дээр нь очиж танилцуулсан юм.

 

“Буянт-Ухаа 2” хороолол нь 9 давхар 48 барилга, 12 давхар 60 барилгатай байхаар төлөвлөгдсөн, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн автомашины 7 давхар зогсоол бүхий томоохон цогцолбор хороолол юм. Үүнээс 2592 айлын 9 давхар 48 барилгын ажлыг Үндэсний бүтээн байгуулалтын корпораци захиалгаар гүйцэтгэж байгаа. Одоогоор эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын гүйцэтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй буюу барилгын гадна засал, дотор инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь дуусч, дотор заслын гүйцэтгэл үргэлжилж байгаа аж.  

 


Мөн тус хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 гаруй хувьтай байгаа тухай Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга мэдэгдлээ. Тус корпораци нь 2013-2014 онд Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 1764 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 380 ам метр талбайтай үйлчилгээний төв бүхий “Буянт-Ухаа 1” хорооллыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.



Энэ өдөр тэд бүтээн байгуулалтын ажлаа танилцуулахаас тулгарч буй асуудлаа салбарын яамныханд мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүсч байлаа. Үндсэндээ  “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил хэвийн явагдаж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах бүрэн боломжтой ч, цахилгааны асуудлаас болоод хойшилж болзошгүй байгааг ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг мэдэгдсэн юм. Одоогоор барилга угсралтын явцад шаардагдах тогийг түр цахилгаанаар шийдэж байгаа аж. Гэвч барилга ашиглалтад орсны дараах эрчим хүчний хэрэглээг үндсэн цахилгаанаар шийдэхгүй бол хүчин чадал нь хүрэхгүй гэнэ. Тус хорооллыг эрчим хүчээр хангах шинэ станцын барилга угсралтын ажил санхүүжилтийн улмаас зогсонги байдалд орсноор ийнхүү цахилгааны асуудал үүссэн байна. Дээрх дэд станцыг ашиглалтад оруулахын тулд 1.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албаныхан нь мэдэгдсэн юм.

 

Түүнчлэн “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцыг иргэдэд хүргэх, тэдэнд борлуулахын тулд ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаа олгох шийдвэрийг хэрэгжүүлж эхлэх нь чухал байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

 


Энэ талаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ: "Орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажлаас шалтгаалан зарим барилгын ажил, орон сууцны борлуулалт хүлээлттэй байна гэх асуудал яригдаж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Яамны зүгээс энэ шийдвэрийг аль болох хурдан хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна. Гэхдээ Монголбанк, Хөгжлийн банкнаас бусад банкуудтай зөвшилцөх, хөрөнгө санхүүжилтийг шийдэх гэсэн асуудлууд байгаа учраас хүлээгдэж байгаа. Талууд байр сууриа илэрхийлээд, саналын хувилбаруудаа гаргасан ч эцсийн байдлаар эдгээрийг нэгтгэсэн шийдвэр хараахан гараагүй. Өнөөдрийг хүртэл 10 хувьтай холбоотой албан мэдээлэл өгөхгүй байсан нь үүнтэй холбоотой.  Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг заавал мөнгөн бус, өөр хэлбэрээр байршуулах саналыг засгийн газраас тавьсан ч, банкууд үүнийг мөнгөн хэлбэрээр байршуулах шаардлага тавьж байна. Үүнээс гадна эрсдлийн асуудал бий. Иргэн зөвхөн 10 хувиа гаргаад, үлдэгдэл 90 хувийг зээлээр авна гэдэг нь өөрөө маш том эрсдэл. Зээлийн хувь өндөр, хугацаа урт байна гэдэг тухайн иргэний хувьд ч, төр засгийн хувьд ч томоохон эрсдлийг авчирна. Энэ бүхнийг нарийн тооцоолох, яавал иргэдийн нуруунд хүнд ачаа болголгүйгээр асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг дээр яригдах асуудал их бий. Мөн ТОСК-ийн захиалгын дагуу, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зүгээс бүтээн байгуулалтын ажлуудыг салбарын сайд болон бусад албаны хүмүүст танилцуулсан. Тус корпораци нь барилгын ажлуудыг чанартай гүйцэтгэж, Монгол ажиллагсдаар хүний нөөцөө бүрдүүлэхэд голлон анхаарч байгаагаа мэдэгдсэн юм. 


Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр: Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь Хөшигтийн хөндийн терминал, бетоны ажил, “Хүннү хороолол”, “Виста”, “Шератон” зочид буудал, “Khans Vill” зэрэг томоохон хэд хэдэн төслийг гүйцэтгэсэн таван компаниас бүрдсэн барилгын ажил гүйцэтгэлээрээ улсдаа тэргүүлэгч “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар Барилга”, “Эрэлт Импэкс” гэсэн таван компаниас бүрддэг. Бид ТОСК-ийн хоёр дахь захиалга дээр ажиллаж байна. Ерөнхий санхүүжилтийг гаргагч ТОСК-иас өнгөрсөн онд ашиглалтад оруулсан барилгууд болон бусад эх үүсвэрээс босгосон хөрөнгө мөнгө, бондын хөрөнгө гээд олон талаас санхүүжилт хийгдэж байгаа ч энэ нь 1-2 сараар хоцрох гэх мэт жижиг асуудал гардаг, гэхдээ бид хоорондоо зохицож, харилцан уялдаатай ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компаниуд ч өөрийн хөрөнгөөр зарим ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа тал бий. 


 


"Буянт-Ухаа 1" хорооллыг дулаан болон цэвэр усаар хангах шугам сүлжээ, тунель




"Буянт-Ухаа 1" хорооллын бохир усыг татан зайлуулах зорилгоор нисэхийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, 2000 шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.72.247.249)
    1 - 2 сар ч яамай байнаа
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Z (202.9.42.99)
    ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuzmail.ru Утас88671597
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    43 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 21 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    1 цаг 27 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    1 цаг 42 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    1 цаг 54 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    1 цаг 55 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    2 цаг 54 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    3 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    4 цаг 43 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    4 цаг 49 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    17 цаг 12 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    20 цаг 13 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    20 цаг 20 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    20 цаг 27 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    20 цаг 30 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    20 цаг 36 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    20 цаг 58 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    23 цаг 15 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    23 цаг 21 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК