Японы кино өдрийг Монголд 140 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Уг өдрийг тохиолдуулан Монгол, Японы төвийн их танхимд “Тогоруу” уран сайхны киног Монголын үзэгчдэд хүргэх гэж байгаа аж. "Тогорууны тус" хэмээх Япон ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү бүтээлд тогорууны амийг аварсан залуу эрийн гэрт хэд хоногийн дараа үзэсгэлэнт бүсгүй ирж байгаа тухай өгүүлнэ. Бүсгүй залуутай гэрлэх бөгөөд утас ээрч байхыг минь хэрхэвч харж болохгүй гэсэн болзол тавьдаг. Гэвч сониуч зандаа хөтлөгдсөн залуу утас ээрэх эхнэрээ нууцаар хартал урьд нь өөрийн тусалсан тогоруу гэдгийг нь олж мэднэ. Найруулагч Кон Ичикавагийн бүтээл, Саюри Ёшината, Кидэки Нода нарын гол дүрийг нь бүтээсэн уг киног энэ сарын 5-нд монгол дуу оруулгатайгаар, 19-нд хадмал орчуулгатайгаар үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх юм.
Д.Дуулим