Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг анх 1993 онд Англи улсад тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш улс орнууд энэ арга хэмжээг авто осолд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирлыг амсаж байгаа иргэд тэдгээрийн ар гэр, ойр дотныхонд гашуудаж байгаагаа илэрхийлэх боломж олгох өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ- ын 2005 оны аравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолд жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гарагийг тэмдэглэлт өдөр болгон зарласан байна. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тиймээс Улаанбаатар хотын ЗЦГ-аас иргэдийг нэгдэж, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.
Д.Дуулим